Posted by Hantulga in Бодрол
Нэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх.
Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.
Дараа нь удалгүй манай аавын хамаатан ах гэртээ интернэт тавиулсан чи нэг ирж сонирхоорой гэхээр нь гэрт нь очиж үзэв ээ. Тэр үед Датакомоос гадна Миком бас интернэтийн үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн байсан. 56K хурдтай модемийг суурилуулаад ордог утасны шугамаар ордог байсан учраас утасны мөнгө сайхан талийдаг байлаа. Тэр үед Yahoo хамгийн хүчтэй байсан ба Netscape браузер ашигладаг байв.
Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.
Дараа нь удалгүй манай аавын хамаатан ах гэртээ интернэт тавиулсан чи нэг ирж сонирхоорой гэхээр нь гэрт нь очиж үзэв ээ. Тэр үед Датакомоос гадна Миком бас интернэтийн үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн байсан. 56K хурдтай модемийг суурилуулаад ордог утасны шугамаар ордог байсан учраас утасны мөнгө сайхан талийдаг байлаа. Тэр үед Yahoo хамгийн хүчтэй байсан ба Netscape браузер ашигладаг байв.
Дууны үг цуглуулах дуртай, дуу хөгжмийн сонирхолдоо хөтлөгдөн тухайн үед хит болж байсан бүх л дуучдын албан ёсны сайтаар нь орж сонирхсон. Албатай юм шиг баахан үнэгүй имэйл олгодог сайт болгон дээр бүртгүүлээд нэг мэдэхэд 30 гаруй имэйл хаягтай болчихсон явж байж билээ. Удалгүй ахынхаа интернэт аккаунтыг гэрийн компьютертээ суулгаж хулгайн аргаар ашиглаж эхэлсэн ч утасны төлбөр их гараад байсан болохоор төд удалгүй баригдсан. .МН сэтгүүлийг уншиж, Монстүднэтийн чаатад хүссэнээ хийж болдогийг анзаараад хэрүүл хийж чаатынхаа карьерээ эхлүүлж байсан тэр мөч өчигдөр юм шиг л тодхон байна.
Нөүтбүүк дээрээ тоглоом тоглох боломжгүй учраас дараа нь PC худалдаж авлаа. Засвар нь төлбөргүй байсан учраас долоо хоноод л оролдсоор байгаад нэг юмыг нь болохоо болиулаад засварын газар аваачиж үзүүлэд, засч байх явцад нь харж байгаад хийж байгаа ажлуудыг нь бага багаар сурч авсаар сарын дараа гэхэд эвдэлсэн PC ээ өөрөө засдаг болсон. Чаатын карьерээ ч үргэлжлүүлэн хөгжүүлсээр Operator ийн хэмжээнд хүрч, зарим нэг хүмүүсийн дургүйг хүргэж байгаад Inbox доо 1000 гаруй имэйл бомб хүлээж авч байсан дурсамж бас байдаг юм. IRC чаатыг хүмүүс ашиглаж мэддэггүй байсныг хүмүүст таниулъя гэж бодоод анх homepage хийж сурах зааварчилгааг Асуулт нэтээс уншиж сураад компьютер болон интернэтийн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан он жилүүд минь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
humuunii internetees burhnii internet hurtel
20-r zuunii ehen ued mongol oron harnhui buduuleg ediin zasag ne unaltand orsoniig tuuhee deedeldeg buhen medne.Huuchinii mongol bichig meddeg hun ter yedee bol estoi odriin od bailaa Holoos irsen zahia zanaag nutag us hamaatan sadan hajuu horshdoo evteihen duudaad ogson hun bol odoogiin heleer bolovsroltoi mundag hun.Harin onoo tsagt bichig meddeggui hun ter yeiin bichig meddeg hun 2 dagdangiin ehneriin targalsan tsermaagiin tursan 2 thencene gedeg shig um boloh bizee.Onoo tsagt zahia gedeg zuil niigemiin setgelgeenees iu iugui husagdchihaacuich gar utas internet televiz geh met tsahim hariltsaand shileed 10-d jil taliijee.Onoodor delhhiid neg terbum garui hun internet asigladag baina 1994 ond 200 say baisaniig bodohod 5 dahin oschee.Hamgiin hurdan hamgiin hurtemjtei hamgiin erelttei hereglee boljee Medeelliin uuregteigees gadna sain ashiglaval mongo ch huudiilne goo zuin bolood oiun sanaanii boloysrol olgono .Bas busdiig gutaan doromjilj ner tord ne haldah talbar bas hunii hiisniig hulgailaad miniih gej hashgirah hudalch hel boljee mon ohid busgichuudiig baraa met naash tsaash imfortolj ehsfortloh hudaldaanii zavi boljee Ardchilal internet 2 erh choloo ne hetred ireheer iuch hiij medne .internet ulsiin omch bish gene.Gehdee odoo internet gedeg oilgoltiig zovhon ene delhiin hun torolhton bii bolgoson internetiin hureend oilgoh hereggui gene Manai delhii bol ene ertonciin ochuuhon neg heseg gene bidnii medehgui tuug utmen dald ertonc baidag gene ter n e deed tev hare garig burhnii ertonc ene bugddig heled baigaa ium Neereech uuniig batlah met 1dugeer zuunii yeiin mongoliin ertnii zurag buhii hadand tolgoi deeree 2 antin buhii oych huyg omsson terneesn dolgion tsatsarsan negen boogiin durs baih ium. 
Boo sudlaach Ch Erdeniin uzej baigaagaar boo nar dald ertonctei harilcaj medeelel solilcdog gene boo nor dald ertoncoos ingej hellee gej ireeduig zognodog ne deerhtei holbootoi ium baina Mon 12 sariin 8nd tv 9 televizeer 6tsagiin ued boldogoo hemeeh zonch zaluu olon dald ertonc baidag tendees tusgai uureg buhii elch nar delhiin soel irgenshliig tovhnuuleh gej ierdeg gene Neeree ch Budda Esus Chingis Jorj vashington Albert einshtein Nioton Lionarda davinchi geh met humuus toroogui bol onoo tsagiin hun torolhtnii irgenshil ymarch baih ium bilee. Hamgiin gaihaltai ne oor neg deed ertoncod ene ertonch bolood busad ertonciin hiidege hiiged uldeedgee uldeegeed nas barsan humuusiin hiisen buteesen zuil amidral uran buteel ne terhuu ertonciin medeellii sand zurag horog namtar tuuhteigee hadgalagdaj baidag gene magadgui ter ne nogooh divaajin ch ium biluu hen medlee.Uuniig bichij bui nadad hurtel hunii hiisen buteesniig monh hadgaldag oor neg ertonc baidag baih gej yagaad ch ium bodogdood bidag baisniig bodohod ertonciig sain sonsvol ertonc huntei ch holbogddog baij magdgui ium

Mon uund huvi nemrlehiig hussen met 20-r zuunii suut fizigch Einshtein ene ertonc deer bolson buhen oor neg ertonc deer davhtsdag gene .Vvnees ch tsaashilval suuliin yed inter nom ulsiin ihdelguur zeregt bairlah tom tom nomiin gazruudad nuuc hemeeh nom ih guilgeetei baigaa ter nomond bichseneer ta iu husne morodno tuuniigee sain tosoolvol bielene uchir ne ter ne ertoncod zahialga bolj ochdog gene .Tovchoor helvel ertonc bidnii husel mroodliig hurtel sonsdog ajee. ... Ene buhen uneheer uneheer unen bol humus mine uhseniihee daraa divaajind ochi gevel saihan amidarch sain uil hiih estoi um bishuu Ta end amidarch baihdaa tend tuuhe bichij baidag ium baina Tegheer odoo bidend jaahnch gesen tsag hugatsaag hiisen zuiltei heleh ugtei gedege burhnii omno tailagnah uldlee tengeriin orond tsug irsen busad humustee ch bas omno ne delhii deer ingej amidarch bileee gej gaihuulah uldlee hicheeh meriih uldlee uhel hezeech helj irdeggui bilee .Burhnii enternetee gej...hunii ertonciig enternettei ne tsug bagtaah ium da
Интернэтийн үүсэл хөгжлийн тухай
2010-4-27,
Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .
Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшлүүдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сүлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хүмүүс (35 нас түүнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дүүргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгүүр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа үед дээрх ялгаа улам бүр багасаж байгаа.Интернэтийн түүх
Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож үүсгэжээ. Yүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сүлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
1983 онд уг сүлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ үед Интернэтэд 1000 хүрэхгүй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бүх их дээд сургуудиудыг холбосон BITNET сүлжээг үүсгээд, түүнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн үедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сүлжээ ажээ.
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ.
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yүний үр дүнд дэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд үзвэл олон тооны сүлжээнүүд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггүй байдалд ч хүргэсэн юм.
Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хүн бүхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yүнд хаяглалт маш чухал үүрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бүх дэлхий даяар түүнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгүй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хүрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хүнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сүлжээний хүрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг үндсэн хаяг.
Ингэхээр Интернэт дотор байгаа бүх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн үг.



