Tuesday, October 25, 2011

Biy daalt



Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ
Posted by Hantulga in Бодрол
Нэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх.